Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.
Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 16 бөх барилдана.
Зургаагийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс шинээр улсын начин цолны болзол хангаад байгаа аймгийн арслан М.Амарсанаагаар зургаа давж, шөвгийн 8-д үлдлээ.