Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.
Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй шөвгийн 16 бөх барилдаж байна.
Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Пүрэвсайханыг амласан юм. Тавын даваанд бэртэл авсан улсын заан Б.Пүрэвсайхан зургаагийн даваанд барилдсангүй. Улмаар даян аварга Н.Батсуурийг давсанд тооцлоо.