Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа эхлэх гэж байна.

Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 16 бөх барилдана.

Зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Пүрэвсайханыг амлав.

Улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд бэртэл авсан талаар албан бус эх сурвалж мэдээлж буй.