Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа үргэлжилж байна.

Архангай аймгийн арслан Э.Мөнхжаргал улсын начин боллоо. Тэрээр улсын харцага Б.Зоригтбаатраар тав давсан юм. Э.Мөнхжаргал нь Сар шинийн барилдаанд түрүүлж байсан юм.

Тавын даваанд 32 бөх барилдаж буй