Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа үргэлжилж байна.
Дөрвийн даваанд төрсөн ах, дүү хоёр аймгийн арслан барилдаж, хоёул дөрөв давлаа. Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа, Ц.Төмөрцоож нар улсын цолны төлөө барилдана.
Аймгийн арслан Ц.Адъяа улсын харцага Л.Лха-Очироор, аймгийн арслан Ц.Төмөрцоож улсын харцага Э.Дашаар дөрөв давсан юм.