Гачуурт дахь Монгол шилтгээн өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй их хотын залуусаар дүүрэн байлаа. Туул голын эрэг дээр “Ibiza Out” фестиваль ийнхүү залуусыг байлдан дагуулж доргиосон юм. Загвар өмсөгч Э.Энхболд, О.Амгаланбаатар, Б.Галбадрах, реппер Gee зэрэг залуусын хүчээр энэхүү фестиваль гурав дахь жилдээ доргио болж өнгөрлөө.
Зун эхэлж, зургаадугаар сар гарсаар нарлаг өдрүүд ховор тохиосон болоод ч тэр үү их хотын залуус энд цуглажээ.
Зуны улиралд зохион байгуулагддаг бусад шоунаас өнгө төрх, зохион байгуулалтаараа эрс ялгардаг уг фестиваль энэ жил ч олон гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Тодруулбал, эхний өдөр электро хөгжмийн ДЖ нар өөрийн сетээ гайхуулан амьд хөгжмийн “Люмонс”, “Лего”, “Компасс” хамтлагийнхан чуулсан залуусыг хөглөсөн. Мөн тайзнаа уламжлал ёсоор “Фитнесс модель” шалгаруулан орой нь хүндэтгэлийн ёслолын буудлага буудсан гээд зуны зугаатай дурсамжтай өдрийг үдсэн.
Харин хоёр дахь өдөр хамтлаг, дуучин, жүжигчид элсний волейбол тоглон шилдгээ шалгаруулж үдэш нь хип хоп R&B урсгалаар амьсгалан реппер Gee өөрийн Crew-тэйгээ ая дуугаа өргөн “Татар”, “Люмино” тайзнаас залуусыг доргиосон юм.
Мөн фестивалийг зорин ирсэн зочдод хоолны фестиваль, экстрем тоглоом гээд зугаацах, цагийг уйдах ч завгүй өнгөрүүлэх орчныг зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн байлаа.
Зуны анхны задгай шоу ийнхүү Гачуурт дахь Монгол шилтгээнд хоёр өдөр хөл хөдөлгөөн ихтэй залуусын дуу хуураар хөглөн байв.
'IBIZA OUT 2016 ANTHEM" сүлд дуу