Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Ихэнх зах, худалдааны төв маргааш ажиллаад долоодугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.