
Иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой 102 police аппликейшн ажиллаж эхэлжээ. Тус аппликейшныг гар утсандаа татаж авснаар дуудлага, мэдээллийг зурвас хэлбэрээр өгөх боломжтой аж. Мөн дүрст дуудлага хийж, цагдаагийн байгууллагатай холбогдох боломжтой аж. Энэ нь тусгай хэрэгцээт буюу хаяг, байршлаа тодорхойлон хэлэхэд хүндрэлтэй иргэдэд чухал ач холбогдолтой алхам гэж мэргэжлийн байгууллагынхан үзэж буй. Түүнчлэн олон нийтэд зориулсан хэд, хэдэн төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн гэдгээрээ онцлог. Тухайлбал, замын хөдөлгөөний ачаалал, дугаарын хязгаарлалтын бүстэй холбоотой мэдээллийг авах боломжтой аж. Замын хар цэгийн мэдээлэл буюу осол хамгийн их гардаг замын мэдээллийг ч багтаажээ. Улмаар эрсдэлтэй буюу осол их гардаг бүс дээр очсон тохиолдолд иргэдийн утсанд мэдэгдэл ирэх юм. Цагдаагийн байгууллагын байршил, холбоо барих дугаарыг ч мөн багтаажээ.
Зөрчлийн шинжтэй гэмт хэргийг мэдээллийг аппликейшнээрээ дамжуулан, баримтжуулаад, цагдаагийн байгууллагад илгээх боломжтой бөгөөд иргэний илгээсэн мэдээллийг дагуу шалгалтын ажиллагаа явуулна. Улмаар тухайн дуудлага зөрчлийн шинжтэй байх юм бол дуудлага, мэдээлэл өгсөн иргэнд урамшууллын оноо өгдөг болно. Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг аль байгууллагын хэн гэх албан хаагч шалгаж байгааг ч иргэд утсаараа хянах боломжтой аж.