УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН хамтарсан Засгийн газар байгуулахаар АН, ХҮН намд урилга илгээсэн. Тус хоёр нам хамтрах саналыг нь хүлээж авсан бөгөөд одоо Засгийн газрынхаа бүтцийг тодорхой болгохоор хэлэлцэж байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ "Яриа хэлэлцээ амжилттай болбол Л.Гантөмөр дарга Шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд болно. Намууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж үүнийг хийх ёстой.
Монгол Улс өнөөдрөөс эхлээд мөнхийн эвлийн Засгийн газартай болж байгаа. Тогтолцоо ийм болгож байна. Цаашдаа аль нэг улс төрийн хүчин дангаараа 50-иас дээш хувийн суудал авах магадлал бага" гэлээ.