2024 оны элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35,939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний,
- 14,812 нь Улаанбаатар хотынх,
- 17,541 нь орон нутгийн бол
- Өмнөх оны 3,586 шалгуулагч юм.
Мөн БҮТ шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авсан байв.
Монгол хэл, бичгийн дахин шалгалтын наймдугаар сард авна
Их сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулсан. Улсын хэмжээнд 33,361 шалгуулагч уг шалгалтыг өгснөөс 28 мянга гаруй нь тэнцэж 5300 нь тэнцээгүй байна. Тодруулбал тэдгээр шалгуулагчид их сургуульд элсэн суралцах эрх бүхий босго 400-аас бага оноо авч, шалгалтад тэнцээгүй гэсэн үг.
Монгол хэл бичгийн шалгалтад унасан шалгуулагчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад ойролцоо байгааг салбарынхан мэдээлсэн. Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй сурагчид бусад хичээлийн шалгалтаа өгчихөөд, энэ оны наймдугаар сарын 17-нд монгол хэл бичгийн дахин шалгалт өгөх боломжтой юм. Улмаар тэнцсэн тохиолдолд их, дээд сургуульд элсэж, тэнцээгүй бол дэвшин суралцах эрх нь нээгдэхгүй гэдгийг БҮТ-өөс мэдээлсэн. Өнгөрсөн 2023 оны Монгол хэл бичгийн шалгалтад 30879 шалгуулагч оролцож, 26017 нь тэнцсэн бол 4862 шалгуулагч тэнцээгүй юм.
Дүн оноог шууд зарлана
Шалгалтын дүн оноог шалгалт дуусмагч шууд мэдээлнэ. Ингэхдээ, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хуудсыг засагч машинаар уншуулж, анхны оноог хүүхэд, эцэг, эхчүүдэд танилцуулах аж. Харин шалгалтын хэмжээст оноос тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mo цахим хаягийн “шалгуулагчийн булан”-д байршуулах юм. ЭШ-ын дүн онооны жагсаалтыг шалгалт зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mp цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгалтын дун оноо бүхий батламж хуудсыг www.eec. mn болон E-mongolia.mn цахим уйлчилгэзний нэгдсэн порталд байршуулах бөгөөд дун онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна. ЭШ -ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жилийн хугацаанд хучин төгөлдөр байна.
Бэлтгэд хангах нь
Шалгуулагчдыг шалгалтын байранд ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхаарууллаа.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /жолооны үнэмлэх, гадаад паспорт байж болно/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ ба түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
- Суудлын хуваарь (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна)
- Бүртгэлийн хуудас (eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажуулна)-ыг заавал авчрах ёстой юм.
Эдгээрээс гадна шалгуулагчид сэтгэл зүйгээ бэлтгэх нь нэн чухал. Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас,сандрал зэрэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй өөр, өөр түвшинд илэрдэг. ЭЕШ өгөхөд хамгийн чухал нь хүүхдийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдал юм. Иймд эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ сэтгэл зүйн хувьд тусалж дэмжих нь чухал ач холбогдолтой.
Багш, гэр бүлийн зүгээс юуг анхаарах вэ?
- Тайван байхад тусалж дэмжих
- Хэт өндөр оноо шаардаж дарамт мэдрүүлэхгүй байх
- Гэр бүлийн зүгээс өөрийн туршлагаасаа хуваалцаж, сандрахгүй тайван байхыг хүүхдэдээ зөвлөх хэрэгтэй.
Шалгуулагчдад өгөх зөвлөмж:
- Айдас түгшүүрээ даван туулж өөрийгөө тайвшруулах аргад суралцах
- Шалгалтын үр дүнг урьдчилан тооцож сэтгэл санаагаа тогтворгүй болгохоос зайлсхийх. Үүний оронд яг одоо хийж чадах зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх
- Шалгалтын өмнө сэтгэл түгших мэдрэмж төрвөл нүдээ аниад хамраараа гүн амьсгал аваад амаараа удаан гаргах дасгалыг 10 удаа хийх
- Шалгалтын өмнө шим тэжээлтэй хоол хүнс идэх
- Шалгалтын урьд өдрүүдэд нойроо сайн авах. Дутуу нойртой явах нь юмыг амархан мартахад нөлөөлөх, сэтгэл хөдлөлийн хувд эмзэг болгодог аж.
Ухарсан суралцах эрх
2024 оны УИХ-ын сонгууль ирэх зургаадугаар сарын 28-нд боллоо. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сард болох байсан Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг хойшлуулсан юм. Улмаар долоодугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд ЕБС төгсөгчид шалгалтаа өгч, их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэнэ. Ийнхүү ЭЕШ-ыг ийн хойшлуулах нь сурагчдад төдийгүй багш нарт ч багагүй хүндрэл учруулав. Наанадаж, хичээл амарснаас хойш сар гаруй хугацааны дараа шалгалт зохион байгуулагдах нь сурагчдын дүн оноонд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж. Энэ талаар Нийслэлийн … дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д мэдээлэл өгсөн юм. Тэрээр “ЭЕШ хойшилсон нь сурагчдын дүн оноонд сөрөг нөлөөтэй. Зургаадугаар сарын 15-нд хичээл амраад 7 сарын 5 хүртэл 20 гаруй хоногийн хугацааны дараа элсэлтийн шалгалт болно. Тэгэхээр хүүхдүүдийн бэлтгэл сулрах эрсдэлтэй. Тиймээс багш нарын ажлын үр дүн буурч ч буурна. Мөн сурагчдад амрах хугацаа ч хомс болно” гэсэн мэдээлэл өгч байв.
ЭЕШ бол Ерөнхий боловсрол эзэмшээд, дэвшин суралцаж буй хүүхдүүдийн хувьд төдийгүй улс орны хувьд ч нэн чухал. Монголын ирээдүй болсон хүүхэд залуус оюуны чадамж, чадавхаа шалгуулж, амьдралынхаа дараагийн чухал алхамыг хийх эгзэгтэй, чухал цаг үе, үйл явдал юм. Гэтэл шалгалт авах байранд нь санал хураалт авна гэх шалтгаанаар хойшлуулж буй Монгол Улс ирээдүйгээ, ирээдүй хойчийг нь бэлтгэх үүрэгтэй боловсролын салбарыг хэрхэн зорьж буйн тод жишээ юм.