УИХ-ын гишүүний тангарагаа өргөсөн гишүүд даргаа сонголоо. МАН-ын Удирдах зөвлөл Анхдугаар чуулган хуралдахын өмнө хуралдаж, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүдийн олонх нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Тэрээр парламентад анх сонгогдсон даруйдаа УИХ-ын даргаар сонгогдож буй анхны гишүүн болж байна. Н.Багабанди даргын хувьд бүгд шинээр сонгогдсон анхны парламентын даргаар сонгогдож байсан юм. Харин бусад нь УИХ-д хамгийн багадаа хоёр удаа сонгогдож УИХ-ын даргын албанд сонгогдож байлаа.
Мөн Д.Амарбаясгалан 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 12 дахь УИХ-ын дарга болж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн товч намтрыг танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
АЖИЛЛАСАН БАЙДАЛ: