15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
Өвчний нууц үе нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног үргэлжилдэг бөгөөд шинж тэмдэг нь 38-40 хэм хүрч халуурах, суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох, бүх бие булчингаар шархирч өвдөх, толгой өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгалахад хүндрэлтэй болох, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэргээр илэрдэг байна.
Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд
Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөөрэй.