УИХ-ын сонгуулийн явцын талаар СЕХ, ЦЕГ-аас хамтран мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж "12 мянган цагдаагийн албан хаагч сонгуулийн зохион байгуулалтад ажиллаж байна. Үүний санал авах байрны хамгаалалтад 2198 албан хаагч, замын хөдөлгөөний зохицууллатад 1215, шуурхай удирдлагын штабад 5600, гэмт хэрэг, зөрчлийг шалгах 2897 албан хаагч ажиллаж байна.
Улсын хэмжээнд 1104 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 665 нь нийслэлд, 439 нь орон нутагт бүртгэлтэй. Эдгээр дуудлага мэдээллийн 420 нь гэмт хэргийн, 684 дуудлага нь зөрчлийн дууллага байна. Цагдаагийн байгууллага шалагалтын ажиллагаа явуулж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд 130 дуудлага бүртгэгдсэн. Үүний 79 нь нийслэлд, 51 нь орон нутагт бүртгэгдсэн.
Нийт гэмт хэргийн шинжтэй 420 дуудлага мэдээллээс нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараах дуудлага мэдээлэл 259 буюу 61.67 хувийг эзэлж байна" гэлээ.