60 гаруй жилийн хугацаанд Америкийн их дээд сургуулиудын сургалтын үнэ инфляцыг тооцож үзвэл гурав дахин нэмэгдэж, жилд дунджаар 17.7 мянган ам.долларт хүрчээ. Гэхдээ хамгийн өндөр төлбөртэй их сургуулиудад энэ үзүүлэлт хэд дахин их байгаа юм.
Дөрвөн жилийн бакалаврын зэрэг олгох үнээр тэргүүлэгч нь Колумбын их сургууль. 514.4 мянган долларын төлбөр нь боловсролын үйлчилгээ, оюутны хотхон дахь байр, хоол болон бусад төлбөрийг багтаасан нийт дүн юм. Гэвч бодит байдал дээр оюутны зардал үүнээс өндөр.
Нью-Йоркийн их сургууль 497.4 мянган ам.доллар бол Жоржтауны их сургууль 472.8 мянган ам.долларын төлбөртэй. Харин Харвардын их сургууль 472 мянган ам.доллар, Калифорнийн технологийн дээд сургууль 458.3 мянган долларын төлбөртэй.