Монголчууд 1964 оноос олимпод оролцож эхэлснээс хойш нийт 30 медаль хүртсэн. Олимпоос хүртсэн медалиуд дунд хүрэл медаль хамгийн олон. Тодруулбал, нийт хүртсэн 30 медалийн хоёр нь алт, 11 нь мөнгө, 17 хүрэл медаль. Анх оролцсон 1964 оны Токиогийн олимп, 2000 оны Сиднейн олимпоос медаль хүртэж чадаагүй бөгөөд бусад бүх олимпод медаль хүртэж байжээ. Олимпын хүрэл медальт тамирчдыг танилцуулъя.
Мехико 1968
Ч.Дамдиншарав (52 кг чөлөөт бөх, хүрэл)
Д.Сэрээтэр (70 кг чөлөөт бөх, хүрэл)
Т.Артаг (70 кг чөлөөт бөх, хүрэл)
Москва-1980
Р.Даваадалай (71 жүдо, хүрэл)
Д.Оюунболд (57 кг чөлөөт бөх, хүрэл)
Сөүл-1988
Н.Энхбат-(60 кг бокс, хүрэл)
Барселона-1992
Н.Баярсайхан (60 кг бокс, хүрэл)
Д.Мөнхбаяр (25 метрийн спорт гар бууны төрөл, хүрэл)
Атланта-1996
Д.Нармандах (60 кг жүдо, хүрэл)
Афин-2004
Х.Цагаанбаатар (60 кг жүдо, хүрэл)
Лондон-2012
С.Ням-Очир (73 кг жүдо, хүрэл)
С.Батцэцэг (63 кг чөлөөт бөх, хүрэл)
У.Мөнх-Эрдэнэ (64 кг бокс, хүрэл)
Рио-2016
Д.Отгондалай (60 кг бокс, хүрэл)
Токио 2020
М.Уранцэцэг (48 кг жүдо, хүрэл)
Ц.Цогтбаатар (73 кг жүдо, хүрэл)
Б.Болортуяа (53 кг чөлөөт бөх, хүрэл)