Нийслэлийн цагдаагийн удирдах газраас 16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон этгээдтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Цагдаагийн байгууллагад зургаадугаар сарын 21-ний өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газар шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух 20 настай эрэгтэй Д нь СБД-ийн нэгдүгээр хороонд оршин суух 32 настай эмэгтэй З, ХУД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг тус тус хохироосон болох нь тогтоогдоод байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Д-г холбогдуулан яллагдагчаар татсан байгаа" гэлээ.