Чөлөөт бөхийн “Poland Open” олон улсын тэмцээн Польш улсад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  20 дахь удаагаа болж буйгаараа онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, МУГД З.Дүвчин нарын удирдлага дор 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д П.Орхон, Б.Шоовдор, 63 кг-д дэлхийн хошой аварга С.Батцэцэг, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ Ш.Түмэнцэцэг нар зодоглож буй.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 58 кг-д ОУХМ Э.Гантуяа Азербайжаны А.Колесникийг 10:4-өөр ялж, хагас шигшээд шалгалаа. Тэрээр эхний тойрогт хийлсэн юм.

“Poland Open” тэмцээнийг ЭНД дарж шууд үзнэ үү.