Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчид өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Хар сувд” хөлөг онгоц дээр бүжих нь ээ. Театрын залуу уран бүтээлчид "Nomadic ballet production"-ыг байгуууласан юм. Тэд анхны тоглолтоо "Sentiment" нэртэйгээр ДБЭТ-ын тайзнаа тоглосон.
Тэгвэл тэд хоёр дахь бие даасан тоглолтоо энэ үдэш 18:00 цагт “Хар сувд” дээр толилуулах гэж байна.
Тѳгѳлдѳр хуурын намуухан аяз, орчин үеийн доргио хөгжим, flash mob бүжиг, цоо шинэ модeрн балeт шоуг тэд дэлгэх юм.