Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын их хурлын сонгуулийн товчооныг гаргасан байдаг. Уг мэдээлэлд тулгуурлан УИХ-ын сонгуулиуд аль гарагт болж байсныг хүргэе. УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болоход одоо 20 хоног үлдээд байна.
1992 оны сонгууль 1992.06.28-Ням гараг /ирц 95.6/
1996 оны сонгууль 1996.06.30-Ням гараг /ирц 92.1/
2000 оны сонгууль 2000.07.02-Ням гараг /ирц 82.4/
2004 оны сонгууль 2004.06.27-Ням гараг /ирц 82.2/
2008 оны сонгууль 2008.06.29-Ням гараг /ирц 76.46/
2012 оны сонгууль 2012.06.28-Пүрэв гараг /ирц 67.28/
2016 оны сонгууль 2016.06.29-Пүрэв гараг /ирц 73.58/
2020 оны сонгууль 2020.06.24-Лхагва гараг /ирц 73.6/
2024 оны УИХ-ын сургууль 2024.06.28-ны баасан гарагт болно. Баасан гарагт болох нь сонгуулийн идэвхийг бууруулна хэмээн үзэж буй бөгөөд ялангуяа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг сануулж буй юм.
2012 оны сонгууль УИХ-ын сонгуулийн түүхэн дэх хамгийн муу ирцтэй сонгууль болж байсан. Сонгуулийн ирц 67.28 хувьтай байв.
Учир нь өмнөх таван удаагийн сонгуулийг ням гарагт зохион байгуулсны дараа пүрэв гарагт шилжүүлсэн нь ийнхүү сонгуулийн ирцэд нөлөөлсөн байх магадлалтай гэж үздэг.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-т зааснаар 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1336 хүнийг нийтэд мэдээлнэ.