Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульчдын багийн зүгээс мэдээлэл хийсэн бөгөөд хуульч Р.Булгамаа “Сонгууль бол бодлогын өрсөлдөөн. Хуулийн дагуу сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлээгүй байхад Ардчилсан нам болон Ардчилсан намын нэр дэвшигчдийн нэр төрд халдах явдал гарч байна. Илт худал, мэдээ мэдээллийг давтамжтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна. Нэр, хоч, хаяг өгч илт худал гүтгэж байна. Худал мэдээлэл тарааж буй асуудлыг хууль шүүхийн байгууллагаар тогтоолгохоор хуулийн байгууллагад хандсан. Ардчилсан намаас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг бодлоготойгоор харлуулж буйд харамсаж байна. МҮОНТ хууль зөрчсөн цөөнгүй үйлдлүүд гаргаж байна” хэмээсэн юм.