Олон улсын шалгалтын оноотой сурагчид уг оноогоо ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх боломжтой. Энэ хугацаа зургаадугаар сарын 15-ны өдөр дуусах тул шалгуулагчид материалаа бүрдүүлэхийг Боловсролын Үнэлгээний Төвөөс зөвлөж байна.
Үр дүнг дүйцүүлэх хөтөлбөрүүд:
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.
Цахим хүсэлт илгээх заавар:
Олон улсын шалгалтын үнэлгээг “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө Боловсролын Үнэлгээний Төвийн www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсээс “ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал: