Монгол Улсын төлбөрийн тэнцэл 172 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 36 хувиар буурчээ. Өнгөрсөн оны мөн үед төлбөрийн тэнцэл 270.57 сая ам.долларын ашигтай гарч байв. Түүнчлэн төлбөрийн тэнцэлд гол нөлөө үзүүлдэг урсгал дансны үзүүлэлтүүдээс харахад гадаад худалдааны ашиг 38 хувиар буурч, 1.5 тэрбум ам.доллар хүрсэн байна. Хэдийгээр энэ онд нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс өссөн ч нэгжийн үнэ буурснаар экспортын орлого харьцангуй бага хувиар өсжээ.
Үйлчилгээний дансны алдагдал нэг тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 60 орчим сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тээврийн үйлчилгээнээс хүлээх алдагдал өмнөх оны мөн үеэс 100 гаруй сая ам.доллароор буурч, 200 сая ам.доллар болсон байна.