Өнөөдөр буюу /06.03/ дараах байршлуудад халуун ус түр хязгаарлана.

Тодруулбал, Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, Хангай хотхоны орчмын хэрэглэгчид, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын  хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлана.

Энэ сарын 12-ныг хүртэл ес хоног хязгаарлалт үргэлжилнэ гэж Улаанбаатар дулааны сүлжээнээс мэдээлэв.