Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулж байна. Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийх юм. Үүнд Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал болон Амарын гудамж, Жуулчдын гудамж, МХО-ноос Шангри Лагийн уулзвар хүртэл буюу Гэндэнгийн гудамжид автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохиогдох арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг танилцуулбал,

10:00 - 11:00 цагт Монголын хүүхдийн ордноос Д.Сүхбаатарын талбай хүртэл баярын парад

13:00 - 14:00 цагт Д.Сүхбаатарын талбайгаас Шангрила худалдааны төв хүртэл парад үргэлжилнэ

Сүхбаатарын талбайд болох "МОНГОЛ ХҮҮХДҮҮД"  баярын арга хэмжээ

• 10:00 - 11:00 Баярын парад

• 11:00 - 11:20 Нээлтийн үйл ажиллагаа

• 11:20 - 12:00 Нэгдсэн хүндэтгэлийн тоглолт

• 12:00 - 13:00 Сонгодог хэсэг

• 13:00 - 18:00 Оролцогч, дэмжигч байгууллагуудын нэрэмжит цаг

"Ид шидийн орон"-д

Баянхошуу, Улиастайн эцэст "Ид шидийн орон"-д өвөрмөц өртөөчилсөн хөтөлбөртэй бүгдэд нээлттэй арга хэмжээнүүд болно.

ХҮЙ ДОЛОО ХУДАГТ

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.

“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.

Нэг өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөнө. Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна.

СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНУУД (Соёлын төв өргөөний өмнөх талбайд)

• Хөл бөмбөгийн тэмцээн /Д.Сүхбаатарын талбайн ногоон зүлэг/

• Шатрын тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

• Тэнцвэрт дугуйн тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

• Дугуйн тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

• Даамны тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

• Hip hop бүжгийн уралдаан /Багийн төрлөөр Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ИННОВАЦЫН ҮЗЭСГЭЛЭН (Соёлын төв өргөөнд)

• 10:00-19:00 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, үзүүлэн, туршилтууд нийтэд нээлттэй.

• 11:30-12:00 Нээлт

• 12:00-13:00 Шинжлэх ухааны сонирхолтой үзүүлбэр

• 12:00-18:30 Е-спорт тэмцээн /CS2, Mobile legend/ төрлөөр шууд дамжуулалт

• 18:30-19:00 Шагнал гардуулах арга хэмжээ

“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” ХҮҮХДИЙН МАРАФОН (Үндэсний цэцэрлэгт хүрээлэн)

• Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг зохион байгуулна.