Өнө удаан аз жаргалтай амьдрах нь магад хүн бүрийн хүсэл. Анагаах ухааны дэвшил, эрүүл амьдралын хэв маяг дэлгэрсний үрээр өдгөө хүний дундаж наслалт уртсаж 100 давсан настнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэх болсон. Тэдний тоо 2050 он гэхэд найм дахин нэмэгдэж дэлхий даяар 3.7 сая хүн 100 хол давж насална гэх тооцоолол гарчээ. Өөр нэгэн судалгаагаар өнөөдрийн таван настнуудын бараг тал хувь нь 100 наслах бүрэн боломжтой аж. Гэтэл 1950 онд дэлхийн хүн амын дундаж наслалт ердөө 45.51 жил байсан. Далан жилийн хугацаанд хүний дундаж наслалт 72.81 болж нэмэгдээд буй. 90 мянган зуун настантай Япон улс гэхэд л нийт иргэдээ 100 нас хүрнэ хэмээн тооцоолж амьдралаа төлөвлөхийг уриалдаг.
Өдөр тутам дасгал хөдөлгөөн хийхээс эхлээд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох, эрүүл хооллох, амьдралын зөв хэвшлийг баримтлах нь мэдээж урт наслалтад зохих нөлөөтэй. Тогтмол санхүүтэй, бусдаас хараат бус сэтгэл төвшин аж төрөх нь ч өндөр наслах бас нэгэн шалтгаан. Тэтгэврийн хуримтлал, эрүүл мэнд, амь насны даатгалын тогтолцоо нь боловсронгуй хөгжсөн орны иргэд харьцангуй урт насалдаг нь ч үүний нэг нотолгоо биз.
Нас ахих хэрээр бие махбодийн тамир тэнхээ муудан, танин мэдэхүйн хувьд доройтох, ганцаардах гээд насжилт дагасан сул тал олон. Гэхдээ амьдрал гэдэг мөн чанартаа амьдрах цаг, инээх цаг, хайрлах цаг хугацаа гэсэн үг болохыг зуу насалж, зургаадай алтан таяг тулсан өтгөс хойч үеийнхэндээ хандан хэлж буй.
Залбир


Тэгэхээр итгэл үнэмшил өндөр наслах нэг учиг байж болох нь.
National Geographic нийгэмлэг Blue Zones байгууллагатай хамтран 100 ба түүнээс дээш насны 263 хүнтэй ярилцлага хийхэд таваас бусад нь сүсэг бишрэлтэй гэж хариулжээ.
Тэдний хийсэн удаах судалгаагаар сард дор хаяж дөрвөн удаа мөргөл үйлдэх нь амьдралыг дөрвөн жилээр уртасгах боломжтойг харуулжээ. Харвардын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн багийн 75 000 хүнд хийсэн судалгаагаар үндэс угсаа, шашин шүтлэг харгалзахгүйгээр долоо хоногт ядаж нэг удаа сүм хийдэд очиж залбирал үйлддэг хүмүүсийн зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдраар өвчлөх эрсдэл хэзээ ч сүмд очиж байгаагүй хүмүүстэй харьцуулахад 33 хувиар бага байна. Үүнд үндэслэн судлаачид өвчний онош, эмчлэх арга барилыг судлахдаа шашны итгэлт үнэмшлийг орхигдуулж болохгүйг эмч нарт санууллаа.
Зорилгоо ол


Инээ


Йелийн их сургуулийн тархвар судлаач Бекка Левигийн хийсэн судалгаагаар хөгшрөлтийн талаарх эерэг итгэл үнэмшил нь зүгээр нэг хүсэл тэмүүллээс илүүтэйгээр бидний амьдралыг долоон жил хагасаар уртасгах боломжтой ажээ. Өөдрөг бодол санаа нь дасгал хөдөлгөөн хийх, цусны даралт, холестерин бууруулах, жингээ хянах алхмуудаас илүү амьдралын чанарт нөлөөлдөг гэдэгтэй судлаачид одоо бүрэн санал нийлэх болсон.
Хайрла
Хайр энэрлээс ангид эсэн энх амьдрал гэж үгүй. Гэрлэгсэд ганц бие хүмүүсээс илүү урт насалдаг гэдгийг хэдийнэ тогтоосон нотолгоо ч бий. Тухайлбал, гэрлэсэн эрчүүд гоонь нэгнээс 2.5 жилээр урт насалдаг бол эмэгтэйчүүд дөмөгхөн 100 нас хүртлээ амьдарч чадна.

