"Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болно.
Тодруулбал, зургаадугаар сарын 1-ний 09.00 цагаас Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдаан:
Доод дөрвөн насны ангилалд 1-4 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-8 дугаар байр эзэлсэн хүүхдүүд өргөмжлөл, үнэ бүхий зүйл, дээд хоёр нас буюу 13-14, 15-16 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Жининь-Хөх хотын аяллын эрх, 2-4 дүгээр байр эзэлсэн хүүхдүүд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 5-8 дугаар байр эзэлсэн хүүхдүүд өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөн нэг шилдэг дасгалжуулагчид цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно гэж МҮБХ-ноос мэдээллээ.