Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилох саналаа зөвшилцөхөөр УИХ-д ирүүлсэн. Түүний энэхүү саналыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн дэмжээд байна.

О.Машбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилох Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч О.Машбатын намтрыг танилцуулъя.