Африкийн Гана улсын нэг настай хүү Эйс-Лиам Нана Сэм Анкра дэлхийн хамгийн залуу зураач гэж Гиннесийн дээд амжилтын ном бүртгэсэн тухай хүүгийн ээж зураач Шантель Эган ярьжээ.

Шантель уран зургийн зөвлөлд ажиллаж байхдаа зургаан сартай хүүгээ ямар нэгэн зүйлээр зугаацуулахаар түүний өмнө зотон будаг тавьж бийр бариулжээ. Хүү тэр дороо зураж эхэлсэн аж. Шантель хүүгээ үнэхээр авъяастайг 11 сартайд нь анзаарчээ. Өнгөрсөн оны сүүлчээр хүүгийн зураг мэргэжлийн зураачдын үзэсгэлэнд оролцжээ. Дэлхийн дээд амжилтын эзэн болохын тулд Эйс-Лиамд үзэсгэлэнд зургаа дэлгэж, бас бүтээлээсээ худалдсан байх ёстой. Өнөөдөр гэхэд түүний 11 зураг зарагдсан байна.