Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн саналыг зургаадугаар сарын 20-23-нд авахаар тогтсон. Гадаадад байгаа иргэд тойргийн нэр дэвшигчдийг сонгохгүй бөгөөд нам, эвслээс сонголтоо хийх юм. Санал өгөхийн тулд зургаадугаар сарын 15 хүртэл оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ өгч, бүртгүүлэх юм. Цахим, шуудан, биеэр очиж бүртгэлээ хийлгэх боломжтой аж.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
Элчин сайдын яам
Байнгын төлөөлөгчийн газар
Ерөнхий консулын газар
Консулын газар