Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг шинэчлэхээр болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 20-ны өдрийн 23.00 цагаас тавдугаар сарын 06.00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.