УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа маргаашаас эхэлнэ. Тодруулбал, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүд тавдугаар сарын 14-20-нд жагсаалт болон тойргийн нэр дэвшигчдээ тодруулж, тав хоногийн дотор СЕХ-нд бүртгүүлнэ. Харин Бие даан нэр дэвшигчид энэ хугацаанд тойргийнхоо 801 дэмжигч сонгогчийн гарын үсгийг цуглуулж, СЕХ-нд бичиг баримтын хамт хүргүүлэх юм. Харин СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг зургаадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ.
Одоогийн байдлаар СЕХ-нд 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор бүртгүүлсэн. Үндэсний аудитын газарт 77 бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, дүгнэлт гаргуулж байгаа юм. УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгоно.
Нэр дэвшүүлэх ажиллагааны цаг хугацааны хуваарийг хүргэе.
Нэр дэвшүүлэх ажиллагаа
Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх
Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх
Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх
Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх
Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх
Нэр дэвшигчийг дахин, нөхөн бүртгэх эсэхийг шийдвэрлэх
Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх