Олон улсын нохой судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “World dog show 2024” тэмцээнд монгол банхар анх удаа оролцож, тэргүүн байр эзэлсэн байна. Тус тэмцээнд 98 улсын 376 үүлдрийн нийт 18 350 нохой оролцжээ.
Монгол банхар дэлхийд бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдын 11-р группт өрсөлдөж, аварга болсноор 2025 онд Финландын Хельсинк хотод болох олон улсын чуулган дээр албан ёсоор танилцуулагдаж, дэлхийн албан ёсны үүлдрээр бүртгэх аж.
Дэлхийн хэмжээнд 500 гаруй бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар албан ёсны бүртгэлгүй байна.