Өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт "том оврын автомашинд хүн хавчуулагдсан байна" гэх дуудлага, мэдээлэл Налайх дүүргийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тухайн дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж, том оврын хоёр автомашины голд нэг иргэн хавчуулагдан их хэмжээний цус алдсан байсныг шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэй Э-гийн амь насыг аварчээ. Улмаар тус иргэнийг яаралтай түргэн тусламж 103-т хүлээлгэн өгчээ.
Одоогийн байдлаар ослын шалтгааныг тодруулахаар Төв аймгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.