Их Британийн Хөдөлмөрийн намын төлөөлөгч Садик Хан нийслэл Лондоны захирагчаар улиран сонгогдлоо. Пүрэв гарагт явагдсан орон нутгийн сонгуулийн эцсийн дүн гарсны дараа Хан гурав дахь удаа хотын захирагчаар улиран сонгогдсон нь тодорхой болсон юм.
Садик Хан хотын иргэдийн 43.7 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Консерватив намын Сьюзан Холл 32.6 хувийн санал авчээ. Сонгогчдын ирц 40.5 хувьтай байжээ.
Лондоны захирагчийн албан тушаалыг 2000 онд бий болгожээ.