
Уншигч та бүхэн салаавч гарган, төв царайлах Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын зургийг харж байна. Энэ зургийг анх хараад гайхан, эгдүүцэж байсан чамгүй олон хүн байгаа нь мэдээж. Гэхдээ тэр өөрийн ажил үүргийн дагуу Монголын мянга мянган залуусын эрх ашгийн төлөө бус улстөржсөндөө салаавч гаргаж байгаа нь энэ. Шударгаар хэлэхэд саваагүй нохой саранд хуцахын бодит биеллийг үзүүлж байна.

Өнөөгийн Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн хүний эрх ч албан байгууллагын хувьд энэ бол арай өөр. Харин А.Мөнхбат үүнийг ухамсарлахгүй, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр.
Тэд жил гаруй ярьж, дуулиан дэгдээж, басхүү хүлээлт үүсгэснийхээ эцэст хар, цагаан жагсаалтаа саяхан гаргалаа. Удаа дараа хойшлуулж, сүржигнэсэн өнөөх жагсаалтууд нь тийм ч гайхаад, гайхуулаад байх далайцтай зүйл биш аж.
Гэхдээ жирийн нэг иргэн Дондог, Дулмаа бус МЗХ ийм зүйл зохион байгуулж байгаа тул иргэдийн сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай.

А.Мөнхбат цагаан жагсаалтан дээр инээмсэглэн, харынх нь дээр салаавч гарган зургаа авахуулж, өөрийгөө рекламдаад амжжээ. Тэгээд ч үл барам “Цагаан жагсаалтанд орсон, нэр цэвэр хүмүүсээ сонгоцгооё”, “Хар жагсаалтанд орсон этгээдийг сонгохгүй” гээд иргэдийг уриалчихаж. Тэр ч бүү хэл хар жагсаалтанд багтсан хүмүүсийн зураг руу өнөөх өөрийн стиль болох салаавчаа гаргаж, цагаануудад нь лайк дарчихжээ. Бас цагаан жагсаалтад багтсан эмэгтэйчүүдийн зурагны урд цэцэг зурж, тал засахаа мартсангүй.Эсвэл салаавч гарган танхайрах дуртай түүний соёлтой зан юм болов уу.
Гэхдээ жирийн нэг иргэн Дондог, Дулмаа бус МЗХ ийм зүйл зохион байгуулж байгаа тул иргэдийн сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай.
Сонгуулийн сурталчилгаа эхэлж, ид халуун сэдэв болж буй өнөө үед хар, цагаан жагсаалтад хэн хэнийг оруулсан, нүдээ олсон эсэхийг нь дурьдаад дэмий байх. Гэхдээ хар жагсаалтад яавч “хар”-лаж, ард, иргэдэд ад болтлоо буруу зүйл хийж амжаагүй байх магадлалтай Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг зэрэг хүмүүсийг оруулсанд нь иргэд гайхаж буйг дурьдахгүй өнгөрч болохгүй байх.

Тэднийг хар жагсаалтад багтах болов уу гэж таамагласан хүн ховор. Ийм жагсаалт гаргасных нь дараа эгэл жирийн иргэд байтугай МЗХ-ныхон өөрсдөө ч бараг “Бид юу хийчих вэ” гэж бодсон биз.
Харин энэ талаар А.Мөнхбат “Таньдаг хүмүүс чинь бүгд хулгайч. Тиймээс таньдаггүйгээ сонго, цагаан жагсаалтынх” хэмээн хээвнэг өгүүлж, их л том гавьяа байгуулчихлаа хэмээн андуурч суугаа нь бүр гайхмаар.
МЗХ хар, цагаан жагсаалтыг гаргахдаа 200 гаруй мянган иргэнээс санал асуулга авсан гэнэ. Гэхдээ энэ бол монголчууд ийм дүн тавьж байна гээд улстөрчдийг хар, цагаанаар нь ангилах нь далайцтай арга биш.
Харин энэ талаар А.Мөнхбат “Таньдаг хүмүүс чинь бүгд хулгайч. Тиймээс таньдаггүйгээ сонго, цагаан жагсаалтынх” хэмээн хээвнэг өгүүлж, их л том гавьяа байгуулчихлаа хэмээн андуурч суугаа нь бүр гайхмаар.
Гэхдээ улстөрчдийг хэн нэгний захиалгаар бус, үнэнч шударгаар хар, цагаан жагсаалтад багтаасан байлаа ч энэ нь Монголын залуучуудын холбооны хийх ажил мөн үү. Ийм зүйлд орооцолдож, “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн зарлатал нь тэдэнд хийх ажил олдохгүй байгаа юу. Ингэхдээ бүр яг сонгуулийн жил шүү.

МЗХ залуусын эрх, чөлөөг эрхэмлэн дээдэлж, нийтлэг эрх ашгийг хамгаалан, дуу хоолой нь болох учиртай байгууллага. Улстөрийн дуу хоолой яавч биш.
МЗХ залуучуудын хэн нь хэрхэн дэмжиж, ажил, амьдралд нь туслаж байна вэ хэмээгээд улстөрчдийг хар, цагаанаар нь ангилсан бол хүмүүс дэмжих нь мэдээж. Гэхдээ тийм боломж байсан ч тэд тэгсэнгүй.
Тэдний энэ увайгүй үйлдэл, улстөржилт өнөөгийн залуусын сэтгэхүйд хэрхэн нөлөөлж, хооронд нь хагаралдуулж байгааг тунгаах цаг нь болж. МЗХ-ныхон “Бид юу хийчих вэ” хэмээн өөрсдөөсөө нэг асуугаасай.
МЗХ залуусын эрх, чөлөөг эрхэмлэн дээдэлж, нийтлэг эрх ашгийг хамгаалан, дуу хоолой нь болох учиртай байгууллага. Улстөрийн дуу хоолой яавч биш.
Өнөөгийн Монголын залууст ажлын байрны хомсдол, эрүүл, аюулгүй амьдралын баталгаа, гадаадад сурч боловсрох боломж, бололцоо зэрэг олон асуудал тулгамдаж байна. Өнгөрсөн хугацаанд МЗХ тэдний төлөө одон медаль гардуулж, хий хоосон амбицлахаас өөр юу хийсэн юм бэ?

Ер нь МЗХ-ныхныг өөрсдийг нь хар, цагаан жагсаалтад оруулж, шинэчлэл хийх цаг нь болсон юм биш үү. Үнэхээр тэр хар, цагаан жагсаалт нь хүмүүсийг сайн, муугаар нь үнэнч, шударгаар ангилж чаддаг л юм бол тэдэнд ч бас өөрсдийн үнэн нүүр царайгаа байгаагаар нь харах боломж олгоё.
Энэ талаар нэгэн иргэн өөрийн үзэл бодлоо ийн илэрхийлжээ.