Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт орон даяар эхэлсэн. Тэгвэл шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаагдана. Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Иргэний үнэмлэх Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/ Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд программаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!!
Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернэт банкны QPay үйлчилгээ
ЭЕШ-ын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид ЭЕШ-д бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт (өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт)-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.
ЭЕШ-ын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой. Мөн лавлах утас 7011-9498 утсанд хандахыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.