Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-нийг хүртэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт амарна. ОХУ-д "Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр" тохиож байгаатай холбоотойгоор тус боомт ийнхүү амрах аж.

Хил хамгаалах байгууллага мэдээлснээр Цагааннуур боомт тавдугаар сарын 2-ноос хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлнэ. Түүнчлэн "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.