
Гуравдугаар сарын 1-нээс үзэгчдэд хүрч эхэлсэн Moviebox Plus суваг нээгдсэн цагаасаа дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг олны хүртээл болгосоор богино хугацаанд олон тооны үзэгч, хэрэглэгчтэй болж, тэдний талархлыг хүртээд байна. Тус суваг нь дэлхийн шилдэг кино сувгуудтай өрсөлдөхүйц чанартайгаас гадна мэргэжлийн дуу оруулалттай шилдэг кинонуудыг дундуур нь ямар нэгэн реклам сурталчилгаагүйгээр 96 цаг нөхөж үзэх боломжтой, харьцангүй хямд үнээр 24 цагийн турш үзэгчдэд хүргэдэг онцлогтой. Moviebox Plus суваг цаашид гаргаж буй кино, цувралуудынхаа чанарыг илүү сайжруулахаар зорин тун удахгүй Metro Goldwyn Mayer, Paramount компанийн бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэхээр зэхэж байгаа ажээ.
Та бүхэн Юнивишны 907 дугаар сувгаар Moviebox Plus-г сонгон үзэх боломжтой юм.