Латин Америкийн агаарын тээврийн хэрэгслийн хамгийн том, нэр хүндтэй үзэсгэлэн Fidae Чилийн нийслэл Сантьяго хотод өчигдөр нээлтээ хийлээ. 1980 оноос хойш хоёр жил тутамд болдог тус үзэсгэлэнд 40 гаруй орны 456 компани оролцож, 100 төрлийн онгоц танилцуулжээ. Үүнд АНУ-ын Нисэх хүчний тав дахь үеийн байлдааны хөлөг F-22 Раптор, Бразилийн нисэх онгоц үйлдвэрлэгч Embraer компанийн А-29 Супер Тукано, Е195-Е2 зэрэг нисэх онгоцуудыг танилцуулсан байна.

Израил тус үзэсгэлэнд оролцдог томоохон төлөөлөгчдийн нэг боловч Газад явуулсан цэргийн ажиллагаанаас үүдэж Чили улсын Засгийн газар үзэсгэлэнд оролцохыг нь хориглосон байна. Энэ тухай Чилийн Ерөнхийлөгч Гарбиэль Борик мэдэгдэхдээ Fidae үзэсгэлэн Израилийн Газад удаа дараалан явуулж буй цэргийн дайралтыг шүүмжилж байгаа тул хүсэлтээ өгсөн компаниудыг нь хүлээж авахаас татгалзаж байна гэж өнгөрсөн сард мэдэгдсэн юм.

Палестины Хамас бүлэглэлийн дайралтаар Израиль 1,170 хүнээ алдаж, хариу цохилтуудад Газад 33,360 хүн амь эрсдээд байна. Fidae үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.