Нар сар дэлхий нэгэн шугамд байрлах буюу нар бүтэн хиртэх үзэгдэл өчигдөр тохиолоо. 4 минут 28 секунд үргэлжилсэн нар хиртэлтийг Мексик, Канад, АНУ-ын нутаг дэвсгэрээс ажиглах боломжтой байсан юм. НАСА-гийн мэдээлснээр нарны бүтэн хиртэлт 31.6 сая орчим хүнд харагдах боломжтой. АНУ-ын нутаг дэвсгэрт харагдах дараагийн хиртэлт 2044 оны наймдугаар сарын 23-нд тохионо.