УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж дараагийн долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг гаргадаг. Тус зөвлөлд УИХ-ын дарга, дэд дарга нар, бүлэг, Байнгын хороодын дарга нар багтдаг юм. Зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаас гадна нэг Байнгын хороо, нэг түр хороог хуралдуулахаар төлөвлөжээ.

10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан эхэлнэ.

14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

14.00 цагаас Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо хуралдана