“Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр болж байна. Хурлын үеэр сүүлийн гурван жилд хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонн, нэгжийн ургац 1 цн-ээр буюу таван хувиар тус тус буурсныг холбогдох албаныхан мэдээлэв.

Үүний зэрэгцээ нийт хураан авсан ургацын 40 хувь нь I, II ангиллын бүтээгдэхүүн байна. Мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй төмсний үйлдвэрлэлийн нэгжийн ургацын хэмжээ буурч, өвчлөл их, үрийн шинэчлэл шаардлагатай байгаагийн зэрэгцээ уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс, өндөр ашиг шимт малын ашиг шимийг бүрэн авах, үндсэн үйл ажиллагааны нэг гол зүйл бол малын тэжээлийн ургамлын тариалалт, уураг амин дэмт олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийн хангалтад төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг онцлон тэмдэглэв.