Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан өнөөдөр хуралдана.

Хуралдаанаар,

-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /НИТХ-ын 2022 оны шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох тухай 43 дугаар тогтоолын Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хороодтой холбогдох хэсэг/

-Нийслэл дэх үйлдвэр технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, дүрмийг батлах тухай

-Барилга байгууламж нийслэлийн өмчид бүртгэн авах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.