БГД-ийн Голден парк хотхон 2012 онд ашиглалтад оржээ. Тус хотхоны барилгыг "Эко констракшн" ХХК барьсан байна. Ашиглалтад ороод ердөө нэг сарын дараа цахилгаан шат нь унаж байжээ.

Түүнчлэн оршин суугчийн автомашин дээр байрны гадна пасад нурж унасан байна. Тус байранд гал гарахад галын машин орж чадахгүй хугацаа алджээ. Харин одоо хотхоны байрнуудын дээврийн цас 16 давхрын айлууд руу нэвчжээ.

Энэ талаар оршин суугч Н "Таац руу дээврийн ус нэвчээд, цахилгаан хэрэгсэл доголдох болсон. Барьсан байгууллага болон хүлээж авсан газар хариуцлагагүй хандсан. Гал гарсан аваар осолтой үед машин тэрэгний орц, гарц хэцүү. Бороо, цасны үеэр дээврээс ус гоождог. Бохирын шугамын гэмтэл ихтэй" гэлээ.