"Ticket.mn"-ий үүсгэн байгуулагч Ж.Дамдинцэрэн мэдэгдэл гаргалаа. Тэрээр "TICKET.mn-ийг 2013 онд үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл сайн, муугаар олон хэлүүлэн байж өнөөдөр бид уран бүтээлчид болон үзэгчдийг холбосон гүүр нь болж, цаг хугацаа, мөнгө санхүү хэмнэж, ил тод шилэн санхүүтэй байж, тасалбараас татвар төлдөг болгосон гээд олон зүйл дээр шинийг санаачилж, хийж, бүтээж, гарааны бизнес эхлүүлж, туулах ёстой бүхий л зовлон жаргалыг туулж, салхи зүсэгч нь байж чадсан гэж боддог. Саяхан үйл ажиллагаа явуулж эхэлсэн TicketX.mn хэмээх вэб сайт нь бүртгэгдсэн барааны тэмдгийн эрхийг зөрчсөн үндэслэлтэй, TicketX.mn гэсэн нэр, логог MongolNFT гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага эзэмшдэг бололтой. Даанч бусдыг хуулж, амархан танигдаж, зах зээл дээр шударга явж чаддаггүй юм байна гэдэг нь дээрхээс харагдаж байна. Холбогдох газар нь гомдол гаргасан. Шинэ зүйл санаачлаад, шинэ нэр өгөөд, тэрийгээ брэнд болгоод, зах зээл дээр шударга өрсөлдөөд гараад ирвэл манайх ч өөрсдийн үйлчилгээ болон бусад бүх зүйл дээрээ дагаад л сайжруулалт хийгээд өрсөлдөөд явна. Дээрх асуудлууд дээр Шударга өрсөлдөөний газар гомдол гаргахад нээлттэй хэвээр түрдээ үлдээе. Залуусаа өрсдөлдөхдөө хуучны нэг нэгийгээ барьж иддэг аргаар бус орчин үелэг байцгаая гэж хэлье даа" хэмээжээ.