Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа.

2024 оны 03 дугаар сарын 4-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 4-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр, 5-нд Хангайн уулархаг нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6...-11 градус, өдөртөө +4...+9 градус, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.

Салхи: ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: Хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -16...-21 градус, өдөртөө бүх хэсгээр 0....-5 градус хүйтэн байна.