Киноны төрөлжсөн телевиз "MovieBox Plus" маргаашаас /2024.03.01/ эхлэн үзэгчдэдээ хүрэхэд бэлэн боллоо.

"MovieBox plus нь дэлхий нийтийн бүх цаг үеийн шилдэг кино бүтээлүүдийг дуу, дүрсний өндөр чанартайгаар, мэргэжлийн дуу оруулгатай хүргэх бөгөөд кинон дундуур реклам цацахгүй, 96 цаг нөхөж, ухрааж үзэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

"MovieBox Plus" телевиз нь гуравдугаар сарын 1-нээс эхлэн Юнивишний 907-р сувгаар 24 цагийн эфирийг үзэгчдэдээ хүргэнэ.

Үзэгч та тус сувгийг идэвхжүүлснээр эхний нэг сар нэг төгрөгөөр түрээслэн үзэх боломжтой.

Тус сувгаар алдарт Walt Disney, Warner Bros, Universal Pictures, Sony, Metro Goldwyn Mayer, Paramount зэрэг кино компанийн шилдэг бүтээлүүдийг хүртээл болгоно.