"PGL Major Copenhagen 2024"-ын эрхийн төлөөх Ази тивийн урьдчилсан шатны тэмцээн өндөрлөлөө.

"PGL Major Copenhagen 2024" үндсэн тэмцээнд орох сүүлийн эрхийн төлөөх тоглолт болж, БНХАУ-ын Lynn Vision баг Австрали улсын Grayhound багийг Vertigo 6:13, Anubis 13:7, Nuke 13:2 харьцаатайгаар ялснаар TheMongolz багийн хамт Азийг төлөөлөн Дани улсыг зорихоор боллоо.

CSGO-ийн Монголын хамгийн анхны Мажорт орж өөрийн нэрийн Sticker гаргаж байсан Erdenetsogt "erkaSt" Gantulga Австрали улсын Grayhound багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм.

Энэхүү тэмцээнд нийт найман баг оролцсоноос  Монголын TheMongolz, ATOX Esports багууд болон монгол тоглогчтой Зүүн Өмнөд Азийн Myth Avenue Gaming, монгол дасгалжуулагчтай Австрали улсын Grayhound багууд оролцсоноороо онцлог байв.

TheMongolz баг хамгийн эхний эрхийг авсан бөгөөд тэд эхний тоглолтоо Зүүн Өмнөд Азийн Myth Avenue Gaming багийг Ancient 13:4, дараагийн учраанд Австрали Улсын Grayhound багийг Ancient 13:4 харьцаатайгаар хожсон юм. Улмаар эрх авх тоглолтод БНХАУ-ын Lynn Vision багийг Ancient 13:8, Nuke 13:3 харьцаатайгаар хожиж энэ тэмцээнд ялагдал хүлээлгүйгээр Ази тивийнхээ номер нэг баг гэдгээ дахин баталлаа.

ATOX Esports багийн хувьд, эхний тоглолтондоо Австрали Улсын Grayhound багт 4:13 хожигдож доод хүснэгтэд шилжсэн. Доод хүснэгтийн эхний учраанд Зүүн Өмнөд Азийн Myth Avenue Gaming багийг Ancient 13:9, Nuke 13:3 харьцаатайгаар хожиж, дараагийн учраанд энэ тэмцээний шилдэг багуудын нэгээр нэрлэгдэж байсан БНХАУ-ын чансаа өндөр TYLOO багийг Nuke 3:13, Inferno 13:4, Anubis 13:2 гэсэн харьцаатайгаар хожсон юм. Доод хүснэгтийн финалд Австрали Улсын Grayhound багт Inferno 2:13, Ancient 19:17, Anubis 13:5 харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.