Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, спорт заал, дотуур байрыг хамруулсан 158 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
2024 онд 48 цэцэрлэг, 27 сургууль, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна. Ингэснээр цэцэрлэг 8270 ор, сургууль 17 240 суудлаар хүчин чадлаар нэмэгдэх юм. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 13 сургууль, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж байжээ. Мөн 18 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 20 цэцэрлэгийн барилга худалдан авснаар хүчин чадал 5265 ороор нэмэгдсэн байна.