Согтуу жолооч жолоодож явсан тээврийн хэрэгсэл сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобусыг мөргөжээ.
Өчигдөр /02.20/ 19.10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд Rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж, сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Иймд тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.